Friday, November 6, 2009

Залхуу болчоод байна

өнөөдөр байдаг л нэг өдөр байлаа, яахвээ бас ч гэж нэг их унталгүй босоод сайхан цай ууж, юм идэж байгаад ажилдаа ирлээ. Ажил дээр залхуу хүрээд байх юм, энийг сүүлийн үед их мэдэрч байна даа. Болохгүй гэж мэдээд байгаа болохоор шаналаал суугаад байх болтой юм, тэгэхээр ийм байна, одооноос залхуурах биш бүтээлч байгаад үзье хаха урьд нь ч бүтээлч байх нь байсышүү одоо л ийм болчоод байгаагаас биш.. Залхуурлыг яаж арилгах вэ?

За тэгээд мэдкүм дөө, зарим нэг хүмүүс хувийн амьдралаа ярихын, зарим нь нээх худлаа онгирох гээд ч байгаа юм шиг. Надад хамаагүй юмыг чих рүү чихээд байхаар уур хүрэхээс гадна сүүлийн үед бас тэр тал дээр их мэдрэмтгий болж ирж байх шиг. Юу гэхээр урьд нь зүгээр л сонсчдог байсан бол одоо энийг сонсож яах юм, энэ яах гээд ийм юм яриад байгаа юм бол, стрэсс нэмэхээс өөр ашиг тусгүй юм яриад байх шиг байна зайлж үзье гэх мэтээр хажиг болоод байгаа нь надад зарим нэг талаараа сайн ч юм шиг. За кофи эргүүлдэж байгаад ирж ажлаа хийе дээ